Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй...

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй...


7 жил

Өнөөдөр аргын тооллын 2017 оны долдугаар сарын 25. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Зуны адаг улаагчин хонь сарын шинийн 2. Ангараг гараг. Их морь одтой, гурван хөх мэнгэтэй харагчин үхэр өдөр.

                          Барилдлага: Арвидах
                          Шүтэн барилдлага
: Хурьцахуй
                          Суудал:
Шороо

Өдрийн наран 5 цаг 23 минутад мандан, 20 цаг 32 минутад жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, лус тахих, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Цөөрөм байгуулах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд  хэл,ам,хэрүүл тэмцэл ирнэ хэмээжээ.


* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


        ХОНЬ (3/21-4/19)

Сонголт хийх эргэлзээнд орох өдөр. Бүх зүйлд үл итгэх байдлаар хандана. Та сонголтоо хийж чадвал тэр дороо л сэтгэл санааны тайвшралыг олно. Сонгосон хайртай хүндээ анхаарал тавьж өгөөмөр, төвийг сахисан байр суурьтай болно.


ҮХЭР (4/20-5/20)

Тайван бус өдөр. Нүүдэл суудал хийж аялалаар явж болзошгүй. Оршин суугаа газраа сольсноос ажлын байртай холбоотой асуудлууд үүсч магадгүй. Орчин тойрондоо түргэн зохицож хөл дээрээ бат зогс. Таны даалгавар бол хүмүүстэй халуун дотно харьцах явдал байна.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Олон хүмүүсийн гэр бүлийн харьцаа тасрахын ирмэг дээр эсвэл ноцтой өөрчлөлтийн өмнө байна. Хамгийн дээд түвшний уулзалт хэлэлцээрүүд цаг зуурын шинжтэй, таны санасанд хүрэхгүй байх ч амьдралын байр сууриа хадгалахын тулд хэрсүү ухаан, хүйтэн тооцоо, тэвчээр шаардана. Эдгээр нь бүтэн жилийн турш таны бэрхшээлийн эх үүсвэр байх болно.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Өөрчлөлт, шинэчлэл, амьдралын шинэ үе шатаа эхлэх өдөр. Олон хүмүүс амьдралдаа өөрчлөлт хийхэд бэлэн байна. Олон өөрчлөлт шинэчлэлтийг эхлэхэд муугүй цаг үе. Хэрвээ та өөрийн шинжлэх ухааны эсвэл уран бүтээлийн ажилдаа хөрөнгө оруулах ивээн тэтгэгч хайж байгаа бол луйварчинтай таарах магадлал тун өндөр байна. Хууль бүү зөрч. Сэжиг бүхий хүмүүсээс зайлсхий.


АРСЛАН (7/23-8/22)   

Та бүх л зүйлийн төлөө хариуцлага хүлээх, ноцтой үйл явдал тохиолдох нь. Бүх чухал бичиг баримтаа биедээ авч яв. Хэрвээ та эсрэг байр суурьтай хүнээ ятгаж чадвал удаан хугацаанд илүү дутуу асуудлаас хол байж чадна.


ОХИН (8/23-9/22)

Шинэ санаа сэтгэл, шудрага ёс суртахуун нь уран бүтээлийн чадварыг ихсгэнэ. Шинийг сэднэ. Энэ үед холбоотондоо шударга хандах хэрэгтэй болно. Шинэ төсөл боловсруулах, гэр бүл болох зэрэгт тохиромжтой.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Санхүүгийн үйл ажиллагаа явуулах, шүүхэд хандах, бичиг баримт бүрдүүлэхэд тохиромжтой өдөр болно. Зоригтойгоор бусдад зээл өг, танд ямар ч эрсдэл гарахгүй. Хэрвээ зээллэг авахыг хүсч байгаа бол өнөөдөр үүнийг хий. Дэлгүүр явахаар бол хэнд юу ашигтай байгааг бичиж тэмдэглэ. Ингэснээр та хэнийг ч мартахгүй, зарлагаа ч хянаж чадна.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Мэргэжлийн ажил хэрэг үхлүүт зогсонги байдалд орох, хэрэггүй зугаа цэнгэл, үр ашиггүй уулзалт ярианд ихээхэн цаг үрж магадгүй. Жижиг сажиг зүйлд анхаарлаа бүү төвлөрүүл. Эс тэгвээс алдсан цаг хугацаандаа харамсах болно.


НУМ (11/22-12/21)

Сонголт хийх өдөр. Олонхи хүмүүс өнөөдөр үүрэг даалгавар зугаа цэнгэл хоёрын аль нэгийг сонгох сонголтын өмнө ирлээ. Хэрвээ төсвөө хэвийн байлгая гэвэл ганцаар зуслан дээрээ очиж ногооны талбай дээрээ ажилла. Энэ тохиолдолд илүү зарлага танаас гарахгүй. Сонирхолтой шинэ танилуудтай ч болно.


МАТАР (12/22-1/19)

Ажил дээр төвөгтэй нөхцөл байдал үүснэ. Удирдлага тань таныг хийх ёсгүй зүйлс хийхийг шаардана. Та гомдлоо нууж, өс хонзон авах цагаа хүлээнэ. Өс хонзонгоо нууцаар хатуугаар авна. Уян хатан бай. Үүссэн асуудлыг шийдэх шинэ арга ол. Анх харахад дэмий мэт санагдсан санаа хожим гялалзсан сайхан санаа байна.


ХУМХ (1/20-2/18)

Огцом, бодлогогүй үйлдэл тань таагүй байдлын шалтгаан болно. Хуурмаг асуудал, худал дүгнэлтэнд хүргэнэ. Зөв тооцоо шаардсан ажлаар бүү оролд. Ажлынхаа тухай бүү ярь. Аялж, зугаалахаас зайлсхий. Гэр орноо цэвэрлэж, юмаа эмхэлж энэ өдрийг өнгөрүүлээрэй. Үс хумсаа засах, хоолонд ховдоглох, хагалгаанд орохыг хориглоно.


ЗАГАС (2/19-3/20)

Таны ааш зангийн уймраа, хэт мэдрэмтгий, сэтгэл зовоох, сөргөлдөх зэрэг тааламжгүй талуудыг үл хэрэгсэх байдал нь ямар ч зүйлийг хэцүү хэмээн бодолгүй олон ажил амжуулж чадна. Гэхдээ мэдрэмжээ алдахаас болгоомжил. Амьдралын бүхий л хүчин зүйлийг хяналтдаа авч чадна гэж өөрийгөө хэт өндөр үнэлэх хэрэггүй.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү