Wonder Woman-ий дараагийн анги гарах болсон тухай албан ёсоор мэдэгдлээ. Сарын өмнө нээлтээ хийсэн анхны анги нээлтээ хийсэн даруйдаа орсон орлогоороо Warner Bros-ийн эхний гуравт ороод байлаа.
Эмэгтэй найруулагчийн хамгийн их орлоготой кино болоод байгаа Wonder Woman-ий шинэ ангийн тухай Сан Диего Комик-Конд зарлажээ. Киноны гол дүр Гал Гадот Justice League-ийн бүрэлдэхүүний хамт комик конд ирсэн байв. Warner Borners Batgirl-ийн кино бас Suicide Squad-ийн дараагийн анги зэргийг төлөвлөсөн гэдгээ дурджээ.