Орос улс 100-1000 км зайгаар хөөрөх чадвартай пуужингууд ирэх жил гэхэд үйлдвэрлэгдэж дуусах тухай Оросын Тактикийн Пуужингийн Системийн корпорацийн захирал Борис Обносов мэдээлжээ. Корпорац Оросын өндөр нарийвчлалтай пуужингуудыг үйлдвэрлэдэг. Улс даяар 30 энтерпрайзтай.
Оросын хамгийн алдартай бөгөөд нөлөөтэй гэгддэг Калибр пуужинг хамгийн анх Сири дэх Исламын Улс террористуудын эсрэг 2015 онд хэрэглэж байжээ. Пуужингаар хэд хэдэн удаа Оросын Буян-М ангиллын усан онгоцноос галлаж байв.