Өвөр Монголын Ордос Музейн загварыг MAD Architects архитектурын фирм гаргажээ. Барилга зургаан жилийн өмнө 2011 онд баригдаж дууссан байна.
MAD-ийн захирал Ма Янсон Говийн элсэн цөл дэх барилгын тухай “эцэс төсгөлгүй элсэн манхан шиг байсан” гэж дурсаж байжээ.
Урлагийн галлерейг өөртөө багтаасан музейг Ма Янсон “ямар ч соёлын идентитгүй” барилга болгохыг хүссэн гэсэн байв. Өөрөөр хэлбэл Ордос Музей хаа нэг газрын шинж төрхийг багтаасан гэхээс илүү дэлхийн хэмжээн дэх юниверсал барилга болжээ.