Game of Thrones буюу Хаан Ширээний Тоглоом цувралын продьюсеруудын дараагийн төслийг HBO зарлажээ. Тэд Америкийн Өмнөд хэсэг тусгаар болж, боолчлолыг үндсэн хуулиа болгосон хувилбарыг өгүүлэх Confederate цувралд ажиллахаар болсон байна.
HBO хэвлэлийн мэдэгдэлдээ шинэ цувралд “эрх чөлөөний төлөөх тэмцэгчид, боолын ангуучид, улс төрчид, аболиционист, сэтгүүлчид” зэрэг дүрүүд гарах тухай тэмдэглэсэн байлаа.
Хаан Ширээний Тоглоом цуврал дуусахад зургаан анги үлдээд байгаа.