Харри Поттерын шинэ хоёр ном ирэх 10-р сард худалдаалагдана. Bloomsbury хэвлэлийн компани Харри Поттерын 20 жилийн ойг тэмдэглэхээр хоёр шинэ ном гарах болсон тухай мэдээлжээ.
“Харри Поттер: Ид шидийн Түүх, Үзэсгэлэнгийн Ном” нь Хогвартс сургуульд заадаг хичээлүүдийн тухай бол “Харри Поттер, Ид Шидийн Түүхийн Аялал” номонд Харри Поттерын ертөнц, шидтэн, шулам зэргийн тухай байх болно гэжээ.
Шинээр хэвлэгдэх хоёр нам Харри Поттерын тухай шинэ үйл явдал биш, харин ид шилийн ертөнцийн тухай өгүүлэх болно.