Чечений удирдагч Рамзан Кадиров Америкийн HBO сувагт өгсөн ярилцлагандаа гей эрэгтэйчүүдийг баривчлан хорьсон гэдэг бол хүний эрхийн байгууллагуудын цацсан худал мэдээлэл гэв.
“Авилгад автсан бас Америкийн удирдлагуудыг хууран, копек авдаг хүний эрхийн идэвхтнүүд байдаг. Маш олон хүмүүс Москва руу Кадиров тэднийг хавчиж шахсаар байгаад Европ руу хүчээр явуулсан гэж дүр эсгээд тэндээ мөнгө олоод амьдардаг.” гэж тэр тайлбарласан байлаа.
Оросын Новой Газете сонин анх Чеченд гей эрэгтэйчүүдийг алж байгаа тухай мэдээлсэн. Үүний дараа Guardian сонинд Чеченээс зугатаж байгаад гурван эрэгтэйд зодуулсан гэх хүний тухай мэдээлээд байсан юм.