Оросын Маяк хиймэл дагуулыг 7-р сарын 14-нд Союз 2.1а пуужингаас хөөргөжээ. Хиймэл дагуул орбит руу хэдхэн цагийн дараа орсон байна. Гурван метр өндөр, пирамид хэлбэртэй нарны туяаг ойлгогч Маяк хиймэл дагуулыг метал мембранаар хийжээ. Түүний гол зорилго бол нарны туяаг буцаад дэлхий рүү ойлгох. Ингэснээр Маяк шөнийн тэнгэрт сарны дараа орон хамгийн хурц гэрэлтэй обьект болно.
Хэрэв та Маякийн аялалыг харахыг хүсвэл дараах аппликейшинийг андройд утсандаа татаарай. IOS хувилбар удахгүй гарна.