Турк улс сургуульд Дарвины онолыг заахыг хориглосныг багш нар шүүмжлэв

Турк улс сургуульд Дарвины онолыг заахыг хориглосныг багш нар шүүмжлэв


7 жил

Туркын шинэ сургалтын хөтөлбөрт Чарлес Дарвины эволюцийн онолыг хассанд Багш нарын Эвлэлээс шүүмжилжээ. Боловсролын сайд Исмет Йелмазийн хэлсэнээр хүүхдүүд их сургуульд орох хүртэл Дарвины эволюцийн онолын тухай сургуульд огт дурдахгүй. Үүнийг Туркийн Багш нарын Эвлэл Туркийн сургуулиудыг буруу чиглэл рүү оруулах том алхам ба “асуулт асуудаг үе”-ийг өсгөхөөс зайлсхийсэн оролдлого гэжээ. Энэ тухай Синхуа агентлаг мэдээлэв.

Ирэх жилээс хэрэгжих шинэ хөтөлбөрт Турк улсад ихсээд байгаа “Имам Хатип” шашны сургуулиудад сурагчдыг эх оронч болгох үүднээс жихад ухагдахууныг заахаар албадсан байна.

 

 “Эволюцийг хориглож, бүх сургуульд залбирлын өрөө байлгахыг шаардсан шинэ бодлого, үйлдлүүд секуларизмын зарчмыг бас боловсролын мэдлэгийн зарчмыг устгаж байна.” гэж багш нарын эвлэлээс хэлсэн байв.

Туркийн боловсролын яам яагаад хүн төрөлхтний хамгийн чухал мэдлэг Дарвины эволюцийн онолоос татгалзсан бэ? Үүнийг Туркийн дээд албан тушаалд Исламын консервативууд байдагтай холбон тайлбарладаг.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү