Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн


7 жил

Өнөөдөр аргын тооллын 2017 оны долдугаар сарын 19. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Зуны дунд улаан морь сарын шинийн 26. Буд гараг.  Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, Есөн улаан мэнгэтэй улаагчин хонь өдөр.

                          Барилдлага: Үхэх
                          Шүтэн барилдлага
: Авахуй
                          Суудал: 
Огторгуй

 Өдрийн наран 5 цаг 15 минутад мандан, 20 цаг 38 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, эрдэнийг гадагш өгөх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн хэмээжээ.


* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


        ХОНЬ (3/21-4/19)

Сарын хоёрдахь хагас тийм ч таатай бус бөгөөд ажил хэрэг, аялал, арилжаа наймаанд тааруу байж болзошгүй. Энэ үед буруу ташаа мэдээлэл, бичиг баримтын будлианаас болгоомжил. Санамсаргүй танилцсан хүмүүс ялангуяа эсрэг хүйсийнхээ хүмүүстэй болгоомжтой харьц.


ҮХЭР (4/20-5/20)

Нүгэл буянаа дэнслэх өдөр. Хуучин өр төлөөсөө төлөх боломж олгож байна. Өөрийн үнэнийг бүү хамгаал. Танаас тэсвэр тэвчээр сайхан сэтгэлийг шаардаж байна. Дайсандаа ч сайхан сэтгэлээр ханд.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Та гэр бүлийнхээ асуудлыг нэг тийш болгох хэрэгтэй. Таны санхүүгийн асуудал муу байвал хэл амаас болгоомжил. Арилжаа наймааны төлөвлөсөн ашиг орлого бүтэлгүйтэх тул санаа зовох олон зүйл гарч ирнэ. Алс холын түншүүдтэйгээ муудалцах боловч та өөрийн хүчинд итгэх итгэлээ алдалгүй, энд тэндгүй явж үүссэн хүндрэл бэрхшээлүүдийг шийдвэрлэхээр давшилтаа үргэлжлүүлнэ.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Байдлыг урьдаас харж, өнгөрсөн явдлын үнэн учрыг олж мэднэ. Төлөвлөсөн ажилд саад болох бүхнийг зайлуул. Муу зүйлийн эсрэг хэт хүч бүү гарга. Учрыг сайн тунгаа. Алдаагаа зас. Хувийн харилцаанд таны үг яриа, санаа бодлоо уран илэрхийлэх чадвар чухал үүрэг гүйцэтгэнэ. Таны сонирхол найз нөхдийн эрх ашгаас хол зөрнө. Бодлоготой, яриа байж аливаа хэрүүл маргаанаас зайлсхий.


АРСЛАН (7/23-8/22)   

Их мэдээлэл, шалгагдаагүй баримт сэлтүүд, зөрчилтэй хов живүүд таны толгойг эргүүлнэ. Төлөвлөгөөгөө зохиох бодит үнэн, үндэслэл олдохгүй. Амьдралын ямар ч салбарын тактик стратеги боловсруулахаа хойш нь тавь. Энгийн ажлаар оролд. Эрүүл мэндэд чинь эрсдэлтэй байх сэжигтэй зүйлээс хол бай.


ОХИН (8/23-9/22)

Өнөөдөр тооцооны алдаа хийнэ. Зарим нь нягтлан бодохын тооцооны золиос болно. Тооцоо хийхдээ анхааралтай бай. Алдаа гарч таныг өрөнд оруулахыг үгүйсгэхгүй. Аж үйлдвэрийн салбар болон спортын бизнест ажилладаг бол амжилттай байна.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Та эргэн тойрныхонтойгоо сайхан харьцаатай байх чадвартай байна. Ялихгүй шалтгаар үймээн бүү дэгдээ. Сайн санаатнуудын үгийг сонс. Таны хувийн үзэл бодолтой зөрчилддөг ямар ч үзэл бодлыг бүү эсэргүүц.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Материаллаг байдал хүндрэх үе. Төлөвлөгдөөгүй зардлууд гэр бүлийн төсвөө эргэн хянахад хүргэнэ. Зугаа цэнгэлд эсвэл онцын шаардлагагүй эд зүйлс худалдан авахаа хязгаарла.


НУМ (11/22-12/21)

Таны хувьд өрхийн зардал тань зохистой хэмжээнээс давж байгаа мэт санагдана. Иймээс хосуудын хоорондын харьцаа хүйтэн хөндий болж болзошгүй. Та маш их гомдомтгой болно. Бусдад буруугаа тохсоноор та л эвгүй байдалд орно.


МАТАР (12/22-1/19)

Нөхцөл байдал муудаж, гэрээ хэлэлцээр байгуулах үед бэрхшээлүүд хүндрэл учруулах болно. Сэтгэл зүрхээ сонс. Бичиг баримт эсвэл лицензийг албан ёсны болгоход тааламжтай байх болно.


ХУМХ (1/20-2/18)

Худалдаа наймаачдад таагүй өдөр. Өнөөдөр тэдний замд нэлээн саад тохиолдож, санхүүгийн алдагдалд орж мэднэ. Ялангуяа шинэ санаа хэрэгжүүлэх, аз турших шаардлагатай бол ийм байдал гарах магадлал өндөр байна.


ЗАГАС (2/19-3/20)

Өнөөдөр таныг аз ивээх болно. Ажил мэргэжлийн хүрээнээс гадна хувийн амьдралд ч гэнэтийн сонин явдал тохиолдож болзошгүй. Өндөр орлого орж ирж болох ч, эрсдэлтэй төсөлд оролцохоос татгалзсан нь өлзийтэй.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү