Монгол улс кибер аюулгүй байдлаар 104-т жагсдаг

Монгол улс кибер аюулгүй байдлаар 104-т жагсдаг


7 жил

НҮБ-аас гаргасан Дэлхийн Кибер Аюулгүй Байдлын Индекс жагсаалтанд манай улс 104-т Монакогийн дараа, Палестины өмнө орсон байв. Индексийг Сингапур улс тэргүүлсэн байв. Харин Ази ба Номхон Далайн бүсүүд дундаас Монгол улс Афганистаны дараа жагссан байна. Түүнээс гадна биднийг кибер аюулгүй байдалд анхаарч эхэлж байгаа 96 улсуудын тоонд оруулжээ.

Кибер аюулгүй байдлын бие даасан мэргэжилтэн Алоёсиум Чеан Straight Times-т хэлсэнээр дээгүүр орсон байлаа гээд кибер аюулгүй байдалд хариу үзүүлэхэд бэлэн гэдгийг тусгаагүй гэжээ. Тэр “Кибер аюулгүй байдлын чадавхи үр нөлөөндөө биш, хэр олон байгаа вэ гэдгээр хэмжигддэг.” гэсэн байна.

Өнгөрсөн Лхагва гарагт гарсан Дэлхийн Кибер Аюулгүй Байдлын Индексийг Сингапурын дараа Америк, Малайз, Оман, Эстони, Маврики зэрэг улсууд тэргүүлсэн байлаа.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү