Нокиагийн дуал камертай шинэ гар утас энэ сарын сүүлээр гарах тухай зарлажээ. Нокиагийн утаснуудыг үйлдвэрлэх эрхийг авсан Финландын компани MD Global Германы Carl Zeiss компанитай хамтран ажиллана гэдгээ 7-р сарын эхэнд зарлаад байв.
Шинэ Нокиа 8 утасны дуал камерууд 13 мегапикеслтэй гэж мэдээлсэн байна. Түүнчлэн 64 гегабайтын багтаажтайгаас гадна мөнгөн бас алтлаг өнгөний хувилбартайгаар гарна гэж таамаглажээ. Шинэ бүтээгдэхүүнүүдийн зургийг Venture Beat сайт задласан байна.
Нокиагийн хувьд чадвартай, авьяастай гэсэн инженерүүдийг нь Apple, Microsoft илүү өндөр цалинтайгаар ажилд авсан учраас шинэ утасны камер Carl Zeiss оптиктой, өөр төрлийн камерын системтэй байх болно.