Уолт Диснейн захирал Боб Чапек Оддын Дайны сэдэвтэй ресорт барих болсон тухай мэдээлжээ.
Ресортын цонх бүр гадаад сансарын харагдацтай. Ингэснээрээ орж ирсэн хүмүүст сансарын хөлөгт байгаа мэт мэдрэмжийг өгнө. Тэгээд мэдээж алдартай Оддын Дайн цувралуудын үйл явдлууд, дүрүүдтэй интерактив байдлаар харилцах онцлогтой.
Энэ тухай Боб Чапек “Орж ирэнгүүтээ та Оддын Дайны нэг хэсэг болно! Та шууд огторгуйн иргэн болох ба...дэлхийг орхингуут таныг тойрон дүрүүд, үйл явдлууд ба адал явдлуудаар амилах хөлөг онгоц байгааг харах болно.” гэсэн байлаа.