Том Күррьер, Гейтано Крупи Лос Анжелес хотоос Сан Франциско хүртэлх 613 км замыг туулах кабинтай автобус зохион бүтээжээ. Зорчигч тусгай кабин дотор чөлөөтэй унтаж, амрах боломжтой.
24 зорчигчийн багтаамжтай, хэрэглэгчийн захиалгаар гарах энэ автобус нэг талдаа 115 ам.доллараар үйлчилнэ гэсэн байв.
Том Күррьер, Гейтано Крупи нарын автобусын санал болгох нэмэлт давуу тал бол зорчигчдод үзүүлэх үйлчилгээ. Зорчигч бүрт дэвсгэр даавуу, хөнжил, үнэгүй Wifi, кофе, цай зэргийг санал болгоно.