Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй


7 жил

Өнөөдөр аргын тооллын 2017 оны долдугаар сарын 18. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Зуны дунд улаан морь сарын шинийн 24. Ангараг гараг.  Гоё хүүхэн одтой, Нэг цагаан мэнгэтэй улаан морь өдөр.

                          Барилдлага: Арвидах
                          Шүтэн барилдлага
: Сансар
                          Суудал: 
Төмөр

Өдрийн наран 5 цаг 14 минутад мандан, 20 цаг 39 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, угаал үйлдэх, тангараг тавих, гэр бүрэхэд сайн. Хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


        ХОНЬ (3/21-4/19)

Энэ өдөр өрсөлдөгчид үйл ажиллагаагаа бэхжүүлснийг эс тооцвол онцын өөрчлөлт үйл явдалгүй өдөр болно. Таатай цаг үеийг ашиглан тэд таны байр суурийг эзэлж магадгүй. Гол нь бүү сандарч мэгд. Бодлогогүй алхам хийхээс зайлсхий. Өөрөөсөө хамаарах бүхнийг хий.


ҮХЭР (4/20-5/20)

Түр зуурын чанартай зарим саатлууд амьдралын ердийн горимд тань саад учируулна. Аливаа асуудлыг шийдэхэд өдөртөө сайн байх боловч оройдоо тааруу байна. Өглөөгүүр бүү яар. Эргэн тойрныхныгоо ч бүү яаруул. Шийдвэрээ сайн бодож байж гаргавал хамтын ажиллагаа үр дүнтэй байх болно.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Ажлын шинэ хамт олны дунд таны нэр хүнд өснө. Таны ур чадварыг үнэлнэ. Та үүнд хэт их биеэ тоосны хэрэггүй. Ажилдаа хуучны адил чармайлттай ханд. Хуучин үзэл бодлоороо амьдарч болохгүй. Өөрийгөө энхрийлж, өөртөө мөнгө төгрөг зарцуулах хэрэгтэй өдөр. Энэ өдөр эргэн тойрныхныг маш сайхан зүйлс хүлээж байна.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Чухал асуудлуудаа шийдвэрлэнэ. Бичиг баримт бүрдүүлэх, шүүхэд хандах, ажил төрлөөр яриа өрнүүлэх өөрийн бараа, кампанийн нэр хүндийг сурталчлахад таатай. Харин бүхий л асуудалд хэт итгэмтгий, гэнэн байх нь зэмлэл, доог тохуу авчирч магадгүй байна. Таны гэр бүлийн шинэ найзууд амьдралд чинь муу нөлөө үзүүлж болзошгүй.


АРСЛАН (7/23-8/22)   

Гэр бүл болоход хамгийн таатай өдрүүдийн нэг. Таныг ойлгодог танд санаа тавьдаг, амьдралынхаа ханьтай учирч магадгүй. Энэ сард дээд албан тушаалтнуудтай хийх гэрээ, ажил хэргийн уулзалт, албаны баримт бичиг хэлэлцэхэд тохиромжтой байна. Ажил хэргийн түншлэлд мөн азтай байна. Сонголтондоо бүү эргэлз. Гэрээ хэлцэлд зоригтойгоор гарын үсэг зур.


ОХИН (8/23-9/22)

Нийгмийн амьдрал тийм ч тайван бус байна. Өрсөлдөгчид идэвхжиж таныг зөрчил маргаанд турхирна. Өөрийн үзэл бодол, нийгэм дэх байр суурийнхаа төлөө тэмцэх болно. Гэрлэлтэд тохирсон үе. Шинэ найз нарыг олох, танд үнэтэй зөвлөгөө өгөх эсвэл ашигтай санал тавих хүмүүстэй уулзах магадлалтай. Ганцаардлаас бий болсон тэмүүлэл нууц сургаалд татагдана. Та яаж ч хэмнэсэн мөнгө тэртээ тэргүй гарын салаагаар урсан гарна.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Хичээл зүтгэлийн үр шимээр шагнуулж энэ нь эцсийн дүндээ хамт олон, түншүүдтэй харьцах харьцаанд оршиж байсан ялгаа, санал зөрөлдөөнийг устгана. Энэ өдрийн эерэг хандлагыг ашиглахыг хичээ, эс тэгвээс та цалингаас цалингийн хооронд амьдарсаар байх болно.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Мэргэжлийн ажил хэрэг муугуй хэмнэлээр явагдана. Байр сууриа бэхжүүлэх шинэ боломжууд гарч ирнэ. Албан тушаал өгсөж, цалин орлогоо нэмэгдүүлэх сайхан боломжийг бүү алд. Ашигтай ажлын талаар санал ч авч болзошгүй.


НУМ (11/22-12/21)

Өнөөдөр та ажлаа амжилттай шийдвэрлэнэ, эсвэл сайхан амрахад бүх хүчин чармайлтаа зориулна. Ивээн тэтгэгч эсвэл даргатайгаа хийсэн хэрүүл тань таны эрч хүчний түвшинг бууруулна. Та уран бүтээлийн уран зөгнөлөө ашиглах ба урлагийн өндөрлөгт хүрэхэд хүчээ чиглуүлснээр олон хүндрэлтэй асуудлаасаа салж чадна.


МАТАР (12/22-1/19)

Өнгөцхөн, шохоорхол төдий харьцаа таны сонирхлыг татахгүй. Та бага ярьж, их сонсвол зохих ёсоор шагнагдах болно. Удирдлагадаа санал гомдол тавибал зөрчилдөөн үүснэ. Зөн совингоо дагавал мөнгөний асуудал дээр азтай байх болно.


ХУМХ (1/20-2/18)

Гэр бүлтэйгээ амрах нь гомдол, урам хугарлаас хол байхад тусална. Та нийгмийн болоод шашин ид шидийн ухааныг сонирхож магадгүй. Уран зөгнөл, амьд төсөөлөл таныг гэнэтийн дүгнэлтэнд хүргэнэ. Хамаатан садан, найз нартайгаа харьцана. Итгэл төгс яриандаа илэн далангүй байдал бүү харуулаарай.


ЗАГАС (2/19-3/20)

Энэ өдөр гадаадад зорчиж, үзэсгэлэн, концерт, спортын тэмцээн үзэхэд тохиромжтой өдөр. Та амжилтад хүрэхэд эрч хүч, чадал тэнхээгээ зөв зохицуулж чадна. Асуудлыг хүчээр шийдвэрлэх нь үр ашиггүй. Ийм аргыг сайн зүйлд хүргэдэггүй хорт зуршил хэмээн хэрэглэхээсээ татталзах нь зүйтэй.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү