Америкийн Үндэсний хөлбөмбөгийн лиг NFL- ийн Dallas Cowboys клуб 4.2 тэрбум ам.долларын үнэлгээтэйгээр тэргүүллээ.
Бейсболын лиг MLB-ийн New York Yankees клуб 3.7 тэрбум ам.доллараар үнэлэгдэн хоёрдугаар байрт оров.
Английн хөлбөмбөгийн Manchester United клуб гуравдугаар байрт орсон бөгөөд тус клуб 3.69 тэрбум ам.доллаар үнэлэгдсэн байна.
Хөлбөмбөгийн Барселона клуб 3.64 тэрбум ам.доллараар үнэлэгдэн дөрөвт жагслаа.
Мадридын Real Madrid клуб энэ жил тав дугаар байрт орсон бөгөөд тус клуб 3.58 тэрбум ам.доллараар үнэлэгдсэн юм. Өнгөрсөн онд хоёр дугаар байрт орж байсан тус клуб энэ жил 3 байраар ухарсан нь харамсалтай хэрэг боллоо.
Америкийн Үндэсний хөлбөмбөгийн лигийн New England Patriots Клуб 3.4 тэрбум ам.доллараар 6 дугаар байрт
3.3 тэрбум ам.долларын үнэлгээгээр NBA –ийн New York Knicks баг 7 дугаар байрт
Aмерикийн Үндэсний хөлбөмбөгийн New York Giants клуб 3.1 тэрбум ам.доллараар үнэлэгдэн 8 дугаар байрт
Мөн л Үндэсний хөлбөмбөгийн San Francisco 49ers клуб 3 тэрбум ам.доллараар үнэлэгдэн 9 дүгээр байрт орсон
NBA-ийн Los Angeles Lakers баг 3 тэрбум ам.доллараар үнэлэгдэн 10 дугаарт байрт оржээ.
Уг чансааны ТОП -50 байрт Европын хөлбөмбөгийн 7 клуб, Үндэсний сагсан бөмбөгийн холбоо буюу NBA-ийн 7 баг, MLB буюу Бейсболын лигийн 8 клуб, Америкийн Үндэсний хөлбөмбөгийн холбоо NFL-ийн 29 клуб оржээ. New Orlean Saints, Los Angeles Angels багууд 1.75 тэрбум ам.доллараар үнэлэгдэн 50 дугаар байрыг хуваалцсанаар нийт 52 баг, клуб жагсаалтанд багтсан байна.