1. Мөнгөө хэмнэ. Хаана хямд, бөөнөөр худалдаж авч болохыг эрэлхийл. Урьдчилж худалдан авах зүйлсээ жагсааж, зөвхөн жагсаалтад байгаа зүйлсийг л худалдан ав.
2. Хэрэв чи мөнгө багатай бол бизнес хий, хэрэв огт мөнгөгүй бол яг одоо бизнес хий.
3. Баялагт хүргэх зам бол орлого юм. Чиний цэвэр хөдөлмөрөөр бий болсон орлого.
4. Орлогын үүсвэрийг бий болгож өөрийхөөрөө аз жаргалтай амьдар.
5. Бусадтай харилц. Мөнгө чамд бусад хүмүүсээр дамжиж ирнэ. Хүнтэй харилцаж чаддаггүй хүмүүс баяжих тохиолдол маш ховор байдаг.
6. Дэлхийн амжилтад хүрсэн хүмүүсийн үзэл бодол, намтрыг судла.
7. Мөрөөдөл бол чиний амьдралын гол зүйл байх ёстой. Мөрөөдөх, бас мөрөөдөл чинь биеллээ олно гэдэгт итгэх нь чухал. Хүн мөрөөдөхөө больсон цагт үхдэг.
8. Бусдад тусла! Мөнгөөр биш, зүрх сэтгэлээсээ!