Майли Сайрус: Хүмүүс 11 настай Ханна Монтанаг хараад шоконд орох ёстой

Майли Сайрус: Хүмүүс 11 настай Ханна Монтанаг хараад шоконд орох ёстой


7 жил

Халимаг, шаргал үстэй, дэггүй, хагас нүцгэн Майли Сайрус нэг хэсэг олныг шоконд оруулаад байв. Жастин Бибер, Майли Сайрус гээд  тэд бол Америкийн хүүхэд насаа мөнгөнөөс болж бусад шиг өнгөрөөж чадаагүй нэг хэсэг хямарсан залуу одуудын нэг.

Энэ удаа Америкчууд түүний шинэ Bangerz цомогт хөндөгдсөн хар тамхины тухай үг, нүцгэн зураг авалтуудыг хараад ахин шоконд ороод байгаа. Гэхдээ дуучин үүнд биш Сайрусыг Диснейгийн ТВ шоуны жаахан охин Ханна Монтана байхад  хүмүүс түүнтэй яаж харьцдаг байсанд шоконд орох ёстой гэсэн байна.

“Хүмүүс миний хийсэн зарим юмыг хараад шоконд орсон байдаг.  Гэхдээ намайг 11 эсвэл 12 настай байхад нүүрийг минь будаж, хиймэл үс зүүлгэж, ихэнхдээ өөрөөс маань хөгшин эрчүүд надад юу өмсөхийг заадаг байсан үеийг маань хараад шоконд ордох ёстой.”гэж Харпер Базаарт өгсөн ярилцлагандаа дурджээ.

“Хүмүүс чамд хэн байхыг чинь үргэлж хэлээд байхаад хүн хэн бэ гэдгээ бас яаж байхаа алддагт гайхаад байх юмгүй.” гэж тэр өөрийнхөө тухай дурджээ. Өөрөөр хэлбэл Сайрусыг хүүхдээр нь байлгаагүйд л хүмүүс шоконд орох ёстой гэсэн үг.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү