Хэдхэн цагийн дараа Шангхайд болох Overwatch-ийн Дэлхий Аваргад оролцох Францийн багт Францийн Үндэсний Ассемблейгаас баяр хүргэжээ. Францийн улс төрч Денис Масселиа багт амжилт хүссэн захиа хүргүүлжээ. Францийн Overwatch-ийн мэргэжлийн тоглогчдоос бүрдэх Rogue багт Масселиагаас гадна Төрийн Нарийн Бичгийн дарга Моунис Махжоуби амжилт хүссэн тухай захиандаа дурдсан байв.
Өнөөдөр Хятад ба Румын, Хонг Конг ба Норвеги, Франц ба Аргентин, Дани ба Тайланд гэсэн багууд өрсөлдөн Шангхайд Overwatch-ийн Дэлхийн Аварга эхлэх гэж байна.
Overwatch бол Близзард Энтертайментаас гаргасан багийн суурьтай хэд хэдэн тоглогчоос бүрдэх видео тоглоом. Одоогийн байдлаар уг тоглоомыг 30 сая тоглогчтой гэсэн тоо гарчээ.