Сонирхолтой мэдээ: Бодлоор тоглодог хөгжим

Сонирхолтой мэдээ: Бодлоор тоглодог хөгжим


7 жил

Encephalophone буюу Энцефалофон нэртэй энэ хөгжмийн зэмсэгийг тоглохын тулд танд авьяас эсвэл нот мэддэг байх эсвэл асар их чадвар шаардлагагүй. Frontier in Human Neuroscience сэтгүүлд хэвлэгдсэн судалгаа буюу туршилтанд 15 хүн оролцожээ.

Хөгжмөө ажиллуулахын тулд тархин дахь цахилгаан сигналыг хэмждэг малгайг оролцогчдод өмсүүлсэн байна. Энэ малгай тархины хоёр төрлийн сигналыг уншдаг. Нэг нь нүдээ анихад нөгөө нь хөдөлгөөн хийх тухай бодох үед. Малгай тархины сигналуудыг нот болгон хөрвүүлэнгээ синт ашиглан хөгжим болгодог. Ямар ч сургуулилалтгүйгээр бүх оролцогчид хөгжмийн зэвсэгийг төвөггүй тоглож байсан гэж тэмдэглэжээ.

Оролцогчийг нүдээ анихад сигнал илүү сайн өгч байсан ба судлаачид хөдөлгөөн хийх тухай бодоход яаж ажиллахыг илүү сонирхож байна гэсэн байв. Одоо судлаачид Энцефалофон хэмээх зэмсгээ улам нарийн, боловсронгуй, олон төрлийн дуу авиа гаргадаг болохыг хүсч байна. Тэгээд мэдээж тэдний эцсийн зорилго бол энэ зэмсэгийг эмчилгээнд ашиглах шүү дээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү