Тансаг зэрэглэлийн спорт машин үйлдвэрлэгч Aston Martin 2016 оны 7-р сард танилцуулж байсан Valkerie Hypercar-ийн интериор ба экстериор дизайнаас дэлгэлээ.
Толь, сандал, цонх зэрэг машины чухал гэгдэх элементүүдийг Aston Martin хассан бололтой. Харин тэд үүний оронд Valkyrie-ийн кабинд хаашаа ч харсан машины дитайлуудыг харуулах камерууд суулгасан зэрэг сонирхолтой технологи, функцуудыг тооцоолжээ.
Үйлдвэрлэгчдээс машиныг 150 хэрэглэгч захиалсан ба энэ тухай хувийн мэдээллүүдийг задлахаас татгалзсан байна. Гэхдээ хэвлэлээр Red Bull-ийн Даниел Риккиардо, Себастиан Веттел, Марк Веббер нарыг таамаглаж байна.
Valkerie-г 4.2 сая $ үнэтэй гэж цуугаар таамаглажээ.