2015 онд Лондон хотын Коуртяард театрт Шекспирийн Лир Хааны жүжиг тоглогдож байсан тухай Нью Йорк Таймсаас мэдээлжээ. Гэхдээ шинэ жүжгийн баг нэг эрэгтэй, есөн хониноос бүрдсэн гэсэн байлаа.
“Лир Хаан ба Хонь” жүжиг анх Лондон хотод өнгөрсөн зун тоглогдож байлаа. Жүжгийн найруулагч, зохиолчоор Хитер Виллиамс ажиллажээ. Нэг цаг үргэлжлэх жүжгийн зорилго хошин шогоос гадна жүжигт хааны охин Корделиа “жүжиглэхээс татгалздаг жүжигчин” учраас Хитер Виллиамс Шекспирийн бүтээлүүдэд нуугдаж байдаг “үл хамтрагч жүжигчдээр дамжуулан Лир Хаан зохиолыг судлаж нээх”-ийг хүссэн тухай Нью Йорк Таймстой хуваалцсан байна.
Жүжгийн ганц хүн-дүр, гол жүчигчин Аласдейр Саксена анх удаа хоньтой ажиллаж байгаа ба амьтадыг “цагтаа бас тайван” гэж нэрлэжээ. Хитер Виллемс ч ялгаагүй, “хүмүүстэй адилгүй нь тэд ажиллахар амар бас зугаатай” гэж магтсан байна.