Монголын цэргүүд Өмнөд Суданд үүргээ амжилттай биелүүлж байна

Монголын цэргүүд Өмнөд Суданд үүргээ амжилттай биелүүлж байна


7 жил

НҮБ-ын UNMISS ажиллагааны хуудсанд  Монголын цэргүүдтэй холбоотой баярт мэдээ оржээ. Өмнөд Судан улсын Юнити мужийн Бентиу хотод байдаг энгийн иргэдийг хамгаалах хуаранд /poc site/ зэвсэглэсэн орон нутгийн цэргүүд дайран орж хүчирхийлэл үйлдэж байсныг Монголын мото буудлагын баттальоны 6-р ээлжийн шуурхай бүлэг таслан зогсоож мандатад заагдсан үүргээ амжилттай биелүүлсэн байна.

Хүчирхийлсэн үйлдлийг таслан зогсоох явцад орон нутгийн цэргүүд гал манай энхийг сахиулагчидруу гал нээсэн бөгөөд хүч анхаахуулах буудлага үйлдсэний дараа зугтаасан тухай хуудсанд мэдээлжээ.

 Даян дэлхийн энхийн манаанд дэлхийн халуун цэгүүдэд үүргээ гүйцэтгэж байгаа цэргүүддээ Үндэсний их баяр наадмын баярын мэнд хүргэе.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү