Загасны аквариум доторх хамтлаг

Загасны аквариум доторх хамтлаг


7 жил

Аквариум дотор хөгжим тоглож, дуулдаг AquaSonic хамтлагийг Данийн урлагийн бүлэг Between Music байгуулжээ.

Таван хөгжимчдөөс бүрдэх энэ хамтлагийг байгуулах сэдэл анх 2004 онд дуучин Лайла Сковмандаас гарчээ.

Энэ тухай тэр үедээ дуулах шинэ техникийг хайж байсан Сковманд  “Хэрэв усан дотор дуулвал ямар нэгэн авиа эсвэл бусад төрлийн чимээ гаргах болов уу гэж бодож байсан,” гэж Creators вебсайтад хуваалцжээ. Сковманд анхандаа уруулаа усны гадаргуунд хүргэх байдлаар туршдаг байжээ. Хоёр жилийн дараа гэхэд тэр усанд бүрэн шумбаж, хоолойгоороо туршиж эхэлсэн ч хэцүү хэвээр байсан гэнэ.

Сковманд усан дотор дуулах гэж оролдоход хоолой нь агаарын хөөсөнд дарагдаад байсан ба туршсаар аль боломжтой гэсэн техниктээ тогтжээ. “Амнаас хөөс гарах гээд байвал бид залгингаа дуулдаг.” гэсэн байлаа.

Aquasonic бол Сковмандын хүний эволюцийг судлахад зориулан байгуулсан эхний төсөл. Бусад төслүүдэд тэр уснаас гадна инстинкт, сэтгэлийн хөдөлгөөн ба оюунаас амьдрал яаж үүссэнийг судлана.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү