Калькуттагийн Тереза Эхийн алдарт цэнхэр судалтай, цагаан хувцасыг худалдааны тэмдэгтээр бүртгэжээ. Тереза Эхийн хуульч асан түүний алдартай хувцасыг анхны шашины юниформ гэж онцолсон байв. Тереза Эх хувцасыг Энэтхэгийн Калькутта хотын ядуусын дунд ажиллах зөвшөөрөл авсаны дараа Калькуттагийн захаас худалдаж авч байжээ. Тэгвэл түүний хуульчийн хүсэлтээр энэ хувцас гэлэнмаагийн 70 жилийн өмнө байгуулсан “Буяны Ажиллагаа” байгууллагын өмч болж байна.
Тереза Эхийн хуульч Бисважит Саркар 2013 онд хувцасыг худалдааны тэмдэгт болгох өргөдөл гаргасан байна. Түүний зорилго гэлэнмаагийн хувцасыг арилжаа, худалдааны зорилгоор хувьлан ашиглуулахгүй байх.
Тиймээс Тереза Эхийн алдарт хувцасыг зөвшөөрөлгүй хэрэглэвэл хуулийн хариуцлага хүлээдэг болно.
1910 онд Албанид төрсөн Агнес Гонжа Бояжа буюу Тереза эх 21 настайдаа Энэтхэгийн Калькутта дахь сүмд очжээ. Хотын ядууралд цочирдсон Тереза сүмээс зөвшөөрөл аван хотын ядуусын дунд амьдардаг болсон юм. Түүнд 1970 онд Нобелын Энхтайвны шагналыг олгож байв.