Галзуу хурдын найруулагч ч үнэхээр галзуурахаар шийдсэн бололтой шүү. Найруулагч Ф. Гэри Грей цувралын дараагийн анги магад сансарт ч хийгдэж болох бөгөөд “юуг ч хасахгүй” бүгдийг нь оролдоно гэсэн байлаа.
Screen Rant-д өгсөн ярилцагандаа Грей хэдий киноны багтай энэ тухай ярилцаагүй ч, ирээдүйд гадаад орон зайд кино хийвэл гайхах юмгүй гэжээ.
“Гадаад сансар аа? Би энэ цувралаас юуг ч хасахгүй. Далайн гүнд ямар вэ? гэж хүмүүсийн бичсэнийг уншаад би “юу ч боломжтой” гэж байлаа.” гэсэн байв. Грейийн найруулсан Галзуу Хурд цувралын сүүлчийн анги Оддын Дайны рекордыг эвдэн, бокс-оффисыг тэргүүлээд байлаа.