Game of Thrones буюу Хаан Ширээний Тоглоом цувралын 7-р улирал удахгүй гарч эхлэх гэж байгаа. Тэгвэл цувралын нэгэн фен бүх үйл явдал болохоос 400 жилийн өмнөх үйл явдлыг харуулсан Doom of Valyria анимейшинийг хийжээ.
Хаан Ширээний Тоглоомоос хэдэн зууны өмнөх амьдрал буюу лууны эздийн амьдралыг дүрсэлсэн анимейшинийг Патрик МкКарти хийжээ. Тэр үүний тулд Мөс ба Галын Дуу, Мөс ба Галын Ертөнц номнуудаас судалгаагаа хийсэн байна.