“Хүн Аалз: Эргэн Ирсэн нь” кино нээлтээ хийсэн даруйдаа рекорд тогтоолоо. Variety-д мэдээлсэнээр кино Өмнөд Солонгост 3.7 сая $ билет заран, рекорд тогтоосноор олон улсын зах зээл дахь орлого нь нэмэгдсэн байна. Энэ нь 2014 онд Андрю Гарфилдийн тоглосон Гайхамшигт Хүн Аалз 2-оос 157 хувиар их болж байна.
Өнгөрсөн Лхагва гарагт нээлтээ хийсэн Хүн Аалз: Эргэн Ирсэн нь кино Пүрэв гараг гэхэд 25.3 сая $-ын билэт зарсан байлаа. Энэ удаа хүн аалзын дүрийг 21 настай Том Холланд бүтээж, найруулагчаар Жон Ваттс ажилласан байв.
Кино Rotten Tomatoes кино үнэлгээний сайтанд шүүмжлэгчээс одоогийн байдлаар 94% гэсэн дүн авчээ.