Том Ханкс, Жон Мейер нар бичгийн машины тухай өгүүлсэн Калифорний Бичигч баримт киноны анхны трейлэр цацагдлаа. Америкийн Үндэсний Аюулгүй Байдлын агентлаг бусад улсуудын тагнуулын байгууллагыг чагнадаг гэсэн мэдээлэл цацагдсанаас хойш тагнуулчид бичгийн машиныг хэрэглэх явдал ихсээд байв.
Бичгийн машины аппликейшин гаргаад байсан Том Ханкс өөрөө 250 бичгийн машин эзэмшдэг.
Калифорний Бичигч баримтат кинонд түүхч Дэвид МкКулоу, жүжгийн зохиол бичиг Сам Шефард нар яагаад одоо хүртэл бичгийн машин хэрэглэдэг тухайгаа өгүүлжээ. Кино ирэх 8-р сарын 18-нд нээлтээ хийнэ.