Sequent бренд смарт бугуйн цагтаа кинетик баттерейн систем бүтээжээ. Үүгээр тэдний бугуйн цаг өөрийгөө цэнэглэдэг баттерейтай болно гэсэн үг. Түүнчлэн бусад смарт бугуйн цагийн адил зүрхний цохилтын давтамжийг мэдрэгч, GPS, Bluetooth зэргийг багтаажээ.
Sequent-ийн шинэ цагийг Kickstarter сайтад хангалттай хөрөнгө оруулалт авч чадвал удахгүй 438$-оор зарагдана гэж мэдээлжээ. Хэрэв бугуйн цагийг үйлдвэрлэх санхүү босохгүй бол зах зээлд нийлүүлэгдэхгүй гэсэн үг.