“Монголчуудын уламжлалт гар урлал” үзэсгэлэн гарч байна

“Монголчуудын уламжлалт гар урлал” үзэсгэлэн гарч байна


7 жил

Үндэсний их баяр наадмыг угтан Монголын Үндэсний музей өөрийн сан хөмрөгт хадгалагдаж буй үзмэрүүдээс дээжлэн “Монголчуудын уламжлалт гар урлал” үзэсгэлэнг  өчигдөр нээлээ. Үзэсгэлэнд  Монголчуудын уламжлалт ур ухаан шингэсэн, оюун санааны шилдэг бүтээл болох гар урлалын гайхамшигт 180 бүтээлийг дэлгэсэн байна.  

Тодруулбал XVII-XX зууны эхэн үеийн монгол гэр, гэрийн тавилга, сав суулга, гоёл чимэглэл, дээл хувцас, тоглоом наадгай, хөгжмийн зэмсэг, бурхан тахил, малын тоног хэрэгсэл зэрэг урлаачийн уран сэтгэмж, чимхлүүр нарийн ажиллагааг тусгасан, монголчуудын эдийн соёлыг илтгэх олон зуун үзмэр музейн цуглуулгад хадгалагдаж буй.  

Үүнээс Монгол дархчуудын урласан эмээл хазаар, хэт хутга, эрэгтэй, эмэгтэй хүний гоёл чимэглэл, сав суулга, бурханы шашны эд зүйлсийг энэ удаагийн үзэсгэлэнд дэлгэжээ.

Мөн Монголчуудын оюун санааны шилдэг бүтээл болсон гар урлалын гайхамшгийг бүтээхэд зураг загварыг бэлтгэх, тухайн эд дээр шивж, цоолох, зурах, өнгө будгийг тааруулах, хийх эдийг сонгох зэрэг олон үе шатыг дамждаг байсныг харуулах үүднээс энэ удаагийн үзэсгэлэнд урлах багаж хэрэгслэлийг мөн дэлгэн үзүүлэх ажээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү