Designboom сайтын ажилчид Smart Fortwo Cabrio цахилгаан машиныг Женев хотоор унаж туршилт хийсэн тухай мэдээлжээ. Гурван смарт машины загваруудыг өөртөө шингээсэн гэгдэх цахилгаан машины мотор хамгийн дээд талдаа 130 км/цаг хурдлах чадвартай.
Машин 0%-иас 80% хүртэл цэнэг авахын тулд 2.5 цаг болдог ба 2018 оноос 45 минут болгохоор төлөвлөж байгаа гэнэ.
Машин 2.69 метр урттай, 1.66 метр өргөнтэй ба 1.55 метр өндөр гэж Designboom бичсэн байв.
Дуу чимээгүй энэ машин 12 секундын дотор дээврээ онгойлгодог гэж онцолсон байлаа.