Италийн фермер Дари Гамбарин тракторын тусламжтайгаар Оросын ерөнхийлөгчийн хөргийг талбайд зуржээ. Тэр бүтээлээ удахгүй болох Их20-ийн уулзалтанд зориулсан гэж ANSA-аас мэдээлсэн байв.
Хөргийн зүүн талд тэр Владимир Путины нэрийг том кирилл үсгээр тэмдэглэсэн байлаа. Гамбарины ажилладаг талбай Италийн Кастанаро хотод байрладаг. Тэр Их20-д Путин Трамп хоёр уулзана гэсэн мэдээг сонсоод талбайд Путины хөргийг зурсан гэжээ.
Өмнө нь Дари Гамбарин Америкийн ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Трампын хөргийг дээрхтэй адил бүтээгээд “Хэрэв Трамп ялагдвал энэ том хөргөөр өөрийгөө тайтгаруулна биз.” гэж тайлбарлаж байжээ.