Volvo-ийн автономит машины систем кенгуру таниж чадахгүй байна гэжээ

Volvo-ийн автономит машины систем кенгуру таниж чадахгүй байна гэжээ


7 жил

Автомашины бусад компаниудын адил Volvo ч гэсэн өөрийгөө жолооддог буюу автономит машин үйлдвэрлэхээр ажиллаж байна. Энэ явцад тэд нэгэн сонирхолтой асуудалтай тулгарчээ.

ABC Australia-д Австралийн Volvo-ийн техникийн менежер Дэвид Пикетт хэлсэнээр тэд машинд зэрлэг амьтадыг таних туршилт амжилттай явуулаад байв. Гэхдээ машины систем кенгуруг таниж чадахгүй байгаа гэжээ.

“Кенгуру агаарт байхдаа цаана байгаа мэт харагдах атлаа газардахаараа ойрхон харагддаг.” гэж Дэвид Пикетт дурдсан байна.

Машины систем тухайн амьтныг зайгаар танидаг ч кенгуруны харайлтаас болж “төөрөлдөөд байгаа” гэсэн байв. 2016 онд гарсан судалгаагаар Австралид кенгуру бусад амьтдаас 10 дахин их осол гаргадаг.  

©Volvo

Volvo компани автономит машин үйлдвэрлэхийн тулд Autoliv компанитай хамтарч байгаа бөгөөд 2021 онд зах зээлд гаргах хүлээлттэй байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү