Техникт аливаа төхөөрөмжийн гаднах хүрээх безел гэж нэрлэдэг. Тэгвэл Sony бренд энэ жилийн Берлинд болох олон улсын үзэсгэлэнд жинхэнэ безелгүй утас гаргах тухайгаа зарлана гэж таамаглаж байна. Өмнө нь безелгүй утас гаргасан брендүүд гэвэл Самсунг, LG, Vivio, Nuba зэргээс дурдаж болно.
Weibо-д тавигдсан постонд шинэ утас 6 инч байх бөгөөд 18:9 харьцаатай гэсэн байв.
Сүүлийн жилүүдэд Sony-оос гарсан утаснуудын хайрцаган дизайнууд нэлээд шүүмжлэлд өртөөд байлаа. Хэрэв тэд үнэхээр безелгүй утас гаргавал шинэ дизайнаар туршилт хийхэд бэлэн гэсэн үг.
Хэдий Weibo баталгаатай эх сурвалж биш байж болох ч Sony үнэхээр Берлинд болох үзэсгэлэнд хэвлэлийн хурал хийнэ гэдгээ мэдэгдээд байв.