Bloomberg-ээс мэдээлсэнээр Apple Touch ID хурууны хээ мэдрэгчийн оронд 3D нүүр танигчийг туршиж байна. Тиймээс шинэ iPhone утас эзнээ хурууны хээ бус нүүр царайгаар нь таниж түгжээг гаргадаг болох боломжтой.
Үүнээс гадна iPad-ийн загваруудад орсон ProMotion буюу 120 Hz-тэй дисплейг шинэ iPhone-д шингээх байх гэж таамаглаж байна. Үүгээр Iphone 8-ийн дэлгэцний харагдах байдал улам сайжирна гэсэн үг.
Түүнчлэн Apple-ийн шинжээч Мин-Чи Куогийн хэлсэнээр шинэ төхөөрөмж хурууны хээ мэдрэгчтэй байхгүй ч виртуал home button-ийг өөртөө багтаана.