Нью Йоркийн уран бүтээлч Жонатан Бранд өөрийн мөрөөдлийн Honda ‘CB 500’ загварын мотциклийг Ultimaker брендийн 3D принтер ашиглан гаргажээ.
3D загвар гаргадаг програмаар мотциклийн бүх эд ангиудыг гаргасан байна. Принтерлэх явцад 18 кг PLA пластик хэрэглэжээ. Бие даасан эд анги бүрийг дуусгахад 24 цаг болсон.
Жонатан бүх эд ангиудыг принтерлэсний дараа мотциклоо баталгаатай, чанартай байлгахын тулд анхааралтайгаар угсарчээ.