Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй


7 жил

Өнөөдөр аргын тооллын 2017 оны долоодугаар сарын 2. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Зуны дунд улаан морь сарын шинийн 9. Адъяа гараг. Тэргүүн дагуул одтой, найман цагаан мэнгэтэй, цагаан бар өдөр.

                          Барилдлага: Хүчин төгсөх 
                          Шүтэн барилдлага
: Мунхрахуй
                          Суудал:
Төмөр

Өдрийн наран 5 цаг 01 минутад мандан, 20 цаг 48 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, сан тавиулах, угаал үйлдэх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангарагаа буцаахад сайн.

Золиг гаргах, бомбын үйл, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.


* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


        ХОНЬ (3/21-4/19)

Од эрхэс харилцаа холбоо тогтооход таатай болохыг зааж байна. Таны инээд сайхан байдаг тул хаана ч очсон эсрэг хүйсийнхээ хүмүүсийн анхаарлыг татдаг. Таны хайртай хүн алс хол оронд ч байж магадгүй. Зорилгодоо хүрэхэд гар сунгаж хүрэхээр ойртсон мэт санагдав ч бүү тайвшир. Өөрийн азын тэнгэрт боломжтой бүх л аргаараа туслахыг одод зөвлөж байна.


ҮХЭР (4/20-5/20)

Таныг маш олон тооны баяр наадам, болзоо хүлээж байна. Та баярлан цэнгэж, язгууртны хэв маягаар амьдарна. Таны өвөрмөц ер бусын байдлыг хүмүүс магтах болно. Өөрийн амжилтаа ажил хэргээ урагштай байлгахад ашигла. Ингэснээр та томоохон амжилтад хүрнэ.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Та тэвчээртэй, өвчин эсэргүүцэх чадвар сайтай байна. Гадаад төрхөндөө санаа тавих, косметик хагалгаа, шүдээ авахуулах, эмчлүүлэхэд тохиромжтой. Та өөрийн амьдралын энгийн хүрээнээс гарвал бол өөрийгөө илүү их аз жаргалтай болохыг мэдэрнэ. Эмэгтэйчүүд үнэнч ханьдаа эргэлзэх хэрэггүй. Түгшиж, ухаангүй алхам хийж болохгүй.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Гэр бүлд удаан хуримтлагдсан өөрчлөлтөө хийх өдөр. Үүнийг ахмад настай хамаатнуудтайгаа хамтран хийвэл зүгээр. Гялалзсан амжилтаар бусдаас ялгарч, албан тушаал өсөх боломжтой байна. Зарим нь ажлаа зохицуулж амралт зугаалгад явах бололтой. Санхүүгийн бүтэлгүй байдал засагдаж эрчүүд худалдааны ажлаас ашиг олно.


АРСЛАН (7/23-8/22)   

Гэр бүлийн харьцаанд тааламжтай өдөр. Сэтгэл хөдлөл, торгон мэдрэмж, хүмүүстэй харьцах харьцаанаас таашаал авна. Юу таныг өдөр тутмын бэрхшээлүүдээс холдуулж баяр баясгалан өгч байна, түүнд гол анхаарлаа хандуул.


ОХИН (8/23-9/22)

Ямар ч ажилд өөдрөг санаа туслана. Хаа ч явсан газардахгүй. Бүх авьяасаа гаргахыг бод. Төөрөгдөл, гомдол хорсол тохиолдож болзошгүй. Шударга байдлыг тогтоох гэж бүү оролд. Найз нөхөд, төрөл садны харьцаанд хүндрэл гарч сэтгэл санааг муу тал руу эргүүлнэ. Мөргөлдөх, бэртэх, гэмтэх нягууртай байна.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Тайван амарч, дүн шинжилгээ хийх, хөндлөнгөөс ажиглан суух өдөр. Олон хүмүүс бодит байдалд байнга дүн шинжилгээ хийж, ер бусын өвөрмөц сэтгэл бие даасан чадвараа харуулна. Дотны хүндээ бодит байдлын мөн чанарыг ухамсарлахад тусалж гол асуудал зорилтыг нь тайлбарлаж өг.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Эрч хүчний нөөц тань тийм их бус боловч, сүрхий хүндээр өвдтөл дор орохгүй. Амралт, нойрондоо анхаарал тавь. Саруул ухааныг бүхнээс дээр тавьж, бүх зүйлийн хэм хэмжээг тохируул. Тухайн үедээ сайхан мэт санагдан зорилгыг тань мартуулдаг элдэв гаж зуршлаасаа салахыг хичээ.


НУМ (11/22-12/21)

Ихэнх нумынхан хэрүүл маргаанаас зайлсхийж чадахгүй бол нөхцөл байдалд бодитоор хандаж, буулт хийж сайхан сэтгэл гарга. Хэрвээ буулт хийх, буцах аргагүй мэт санагдвал хүмүүстэй аль болох харилцахгүй, өдрийг ном унших мэтээр ганцаар өнгөрөө.


МАТАР (12/22-1/19)

Энэ ордонд төрөгсөдийн хайр сэтгэлийн сум байгаа онолгүй алдах бололтой. Хайр сэтгэлийн асуудал дээр биеэ барьж, цухалдуу байх болно. Та энэ өдөр чин үнэнч бодол санаа, эрмэлзлээр дүүрэн байж, бүр өгөөмөр зан гаргаж ч магадгүй. Хайр сэтгэлээр гэрлэсэн гэрлэлт нь таны хатуу шийдэмгий байдал, хайр сэтгэлээ тэвчээртэй хүлээх чадварыг нэмэгдүүлнэ.


ХУМХ (1/20-2/18)

Хувь заяа тань таныг далавчин дороо авч, одод танд таатай хандана. Ойрын хүнтэйгээ итгэлтэй харьцаанд орж сэргэлэн, чадалтай байх болно. Гэвч найз нөхөд, хамаатан садны ойлгомжгүй байдлаас болж сэтгэл санаа муудна. Биеийн тамираар хичээллэх, биеийн хөдөлмөр хийхдээ болгоомжтой бай.


ЗАГАС (2/19-3/20)

Энэ өдрийн нөлөөгөөр хайр дурлалыг та мөрөөдөн, хайрын нууц уулзалт хийхийг хүснэ. Харамсалтай нь нууцтай болж тоглох нь танд ирээдүйд сайн зүйл болохгүй учир хянамгай байх хэрэгтэй.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү