Рейтерс агентлагийн мэдээлсэнээр Бээжингийн шинэ нисэх онгоцны буудал дэлхийд хамгийн том нисэх онгоцны буудал болно. Шинэ буудлыг 2019 онд өмнөд Дацинд нээх ба Хятад улсын иргэний нисэхийн хүчин чадлыг ихэсгэх зорилготой.
Үүнээс гадна SkyTeam эвслийг ойртуулж, зорчигдын нислэгийн холбоосыг улам хялбар болгоно. Барилгын загварыг нэрт архитектор Заха Хадид гаргажээ. Тэр нас барахаасаа бараг жилийн өмнө загвараас нь танилцуулаад байлаа.
700.000 метр квадрат талбайтай нисэх онгоцны буудал жилд 42 сая зорчигч хүлээн авахаар тооцоолсон байна.