Тайландын цагдаагийн оффицерын эелдэг сэтгэл хүмүүсийн хайрыг татаж байна. Бангкок хотын Хуая Кван цагдаагийн газарт хутгатай зэвсэглэсэн эр орж ирэхэд оффицер Анирут Малее байжээ.
Гэхдээ оффицер хутгатай эрэгтэй рүү ямар ч дайралт хийсэнгүй. Харин тэвчээр бас зориг гарган түүнийг хутгаа өгөхийг ятгаж чадсан байлаа. Оффицер түүнийг алуурчин эсвэл хэргий гэмт хэрэгтэн биш, харин ажлаа хийгээд амьдрах гэтэл хүнд байгаа цөхөрсөн нэгэн гэдгийг анзаарч чаджээ. "Би түүнийг сонстол сэтгэлээрээ ойлгосон. Би гитар өгөн, хамтдаа хоолонд орохыг санал болгосон." гэжээ.
Оффицер Малее хутга барьж орж ирсэн эрэгтэйг суулган хүндэтгэлтэйгээр ярилцаж байв. Малее эрэгтэйн тухай “Тэр хөгжимчин байсан ч гурван өдөр харуулаар ажиллаж байсан хэдий ч цалингаа аваагүй байсан. Дээрээс нь гитараа алдсан гээд тэр бүр эцэж стрессдсэн байсан.” гэж ярьжээ.
Тайвширсан эрэгтэй өөрийнхөө үйлдэлд харамсан, уучлал гуйсан ба түүнийг сэтгэцийн эрүүл мэнд шалгах газар луу явуулжээ. Түүний нэрийг хэвлэлд дурдаагүйгээс гадна баривчлаагүй.