Найруулагч Жеорж Лукасын Нарратив Урлагийн музейг Лос Анжелес хотын консул Мягмар гарагт батлажээ. Музейд найруулагчийн хувийн урлагийн цуглуулгуудаас дэлгэж, өгүүлэмжтэй урлагийн бүтээлүүдэд төвлөрөн ажиллана.
Жеорж Лукасын музей барилгын ажлын үеэр 6.000 ажлын байр, нээгдсэний дараа 1.500 ажлын байр бий болгох давуу талтай гэж тооцоолсон байна. Түүнчлэн төрд бас орон нутагт 43.1 сая доллар татварын орлогыг бүрдүүлэх ба жилд 168.8 сая долларын орлоготой ажиллах боломжтой гэжээ.
Жеорж Лукас шинэ музейн архитекурыг Ма Яасонгийн MAD Architects фирмд даалгасан. Тэд 300.000 фүүт талбайд таван давхар барилга ба цэцэрлэг, паркийн загварыг гарган ажиллана гэсэн үг. Музей дотроо театр, анги, боловсролын танхим, судалгааны номын сан, кафе, ресторан зэргийг багтаана.
Жеорж Лукас төслөө биетжүүлэхийн тулд найман жилийн турш хүсэлт гаргасан байна. Анх тэр барилгыг Сан Францискод барихаар төлөвлөж байв.