Хятадын хамгийн хурдан суман галт тэрэг ‘Фуцин’ албан ёсоор үйлчилгээнд гарч эхэллээ. ‘Fuxing’ CR400AF загвар 400 км цаг хурдлах чадвартай ба тогтвортой 350 км/цаг хурдалдаг.
Фуцин өчигдөр Шанхайгаас өглөөний 11:05 минутанд хөдөлсөн байна. Өөр нэгэн модел нь Бээжин хотын галт тэрэгний буудлаас зэрэг хөдөлжээ.
Шинэ суман галт тэргүүд Бээжин хотоос Шангхай хүртэлх замыг 5 цаг 45 минутанд туулсан байна. Замдаа галт тэргүүд 10 буудалд зогсжээ.
Бээжин-Шангхай бол өдөрт 50.500 зорчигчтой, Хятадын хамгийн хөл хөдөлгөөнтэй төмөр замын чиглэл. Галт тэргийг Хятадад үйлдвэрлэсэн тухай Синхуа агентлаг мэдээлжээ.
Энэ жилийн сүүлээр Хятад улс 22.000 км дэлхийн хамгийн урт төмөр замын сүлжээтэй болно. Энэ нь дэлхийн төмөр замын 60 хувийг эзэлдэг болно.