Монголын хөгжмийн хамгийн том фестивал Плейтаймд Харанга хамтлаг тоглохоор болжээ. Фестивалд тоглох бүх уран бүтээлчдийг хоёр хоногийн өмнө фейсбүүкээр зарласан. Харанга фестивалын сүүлийн өдөр буюу 7-р сарын 9-нд 21:50-аас тоглохоор товлогдсон байна.
Nisvanis, The Lemons зэрэг уламжлал болон тоглодог Монголын том хамтлагуудаас гадна Японы The Fin хамтлаг энэ жил тоглоно.
Плейтайм бол 16 жилийн өмнөөс амжилттай зохион байгуулагдаж байгаа Монголын хамгийн том хөгжмийн фестивал юм.