Юрийн Галавын Ертөнц: Унасан Хаант Улс буюу франчайзийн хоёрдугаар анги ирэх жил гарахаар боллоо. Киноны постер, гарах өдрийг твиттерт зарлажээ.
Ирэх жилийн зуны 6-р сарын 22-нд гарах ангийн тухай жүжигчин Крисс Патт өмнөх ангиас “илүү харанхуй, илүү аймар” байх тухай ярилцлагандаа дурдсан байна. Үүнийг найруулагч нь болох Ж.А.Боёона бататгаад байв.
2015 онд гарсан шинэ цувралын эхний анги бокс оффисыг 1.6 тэрбум $-оор тэргүүлээд байлаа.