“Төгс эмэгтэй хүн”-ий дүрслэлээрээ шүүмжлэгддэг Barbie шинэ загваруудаасаа танилцууллаа.
Үүнд эрэгтэй Барби Кений шинэчилсэн хувилбар багтжээ. Үсээ ургуулан боох моод эрэгтэйчүүдийн дунд дэлгэрснийг компани шинэ бүтээгдэхүүндээ тусгасан байлаа.
Ингэснээр цаг үетэйгээ хөл нийлүүлэх ёстой Барби шинэ үеийн хэрэглэгчиддээ илүү ойр болж байна. Түүнчлэн тэд Doc Martens, скинни өмд, нүдний шилтэй хипстер Кений хэд хэдэн загварыг гаргажээ.