Ахмад настай хүмүүс бүтээлч үйлдэл хийх нь сайн нөлөөтэй

Ахмад настай хүмүүс бүтээлч үйлдэл хийх нь сайн нөлөөтэй


7 жил

Урлагт жишээлбэл, төрөлхийн сайн дуурайж  зурж чаддаг байх хангалтгүй. Үүнд хөдөлмөр бас мэдлэг хоёр чухал байдаг. Тиймээс та өөрийгөө авьяасгүй гэж гололгүй дуулж, бүжиглэж, зураг зурж байгаарай.

Яагаад гэвэл Mayo Clinic-ийн шинэ судалгаа 7 хоногт ядаж нэг ч гэсэн урлаг бүтээж, урлагтай холбоотой үйлдэл хийж байдаг хүмүүсийн танин мэдэхүйн бэрхшээл 28 хувиар багасдаг гэжээ.

 Судалгааг ахласан Маёо Клиник Транслационал Нейросайнс ба Насжилтын Хөтөлбөрийн  Йонас Э.Геда 15 сар тутамд танин мэдэхүйн хувьд хэвийн 1.929  70 ба түүнээс дээш насны хүмүүст дөрвөн жилийн турш судалгаа явуулжээ.

Үүгээр компьютер хэрэглэдэг, урлагтай холбоотой үйлдэл хийдэг, нийгмийн харилцаанд оролцдог бас тоглоом тоглодог хүмүүсийн хувьд танин мэдэхүйн хөнгөн бэрхшээлтэй болох эрсдэл бага гэдгийг тогтоосон байлаа. Энэ тухай JAMA Neurology–д мэдээлжээ.

Танин мэдэхүйн хөнгөн бэрхшээл гэдэг нь аливаа хүний ухаан наснаасаа муу ажилладаг хэвийн насжилт бас деменциа хоёрын хоорондох байдал төлвийг хэлдэг.

Дээрх зурганд байгаа хүн бол Оросын яруу найрагч Евгений Евтушенко. Тэр энэ жил 83 насандаа таалал төгсөх хүртлээ шүлгээ бичиж, уншсаар байсан. Тэгэхээр танд ч гэсэн тэгэх чадвар бий шүү!

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү