Дэлхийн хамгийн анхны графен чихэвч

Дэлхийн хамгийн анхны графен чихэвч


7 жил

Графен цааснаас 1000 дахин хөнгөн атлаа гангаас 200 дахин хатуу “гайхамшигтай материал”. Тэгвэл энэ материалыг ашиглан Канадын ORA стартап компани чихэвч зохион бүтээжээ.

Графен хөнгөн атлаа бат бөх мембран бүтээх чадвартай учраас ORA GQ нэртэй чихэвч дээд зэргийн чанартай саунд гаргана. Графеныг ашиглан чихэвч хийж, зах зээлд гаргаж буй анхны компани бол ORA.

Дуу чимээ чихэвчийг дамжин гарахдаа нарийхан мембран материалаар хийгдсэн конусыг хэлбэлзүүлж, чих рүү хөгжим болон ордог. Ингэхдээ конус аль болох хөнгөн байх ёстой байдаг. Асуудал юу вэ гэвэл аливаа материал хөнгөн байх тусмаа сайн дуугаралт гаргахад дэндүү уян зөөлөн байдаг. Тиймээс үүнд графеныг нэмсэнээр конус сайн дуугаралт гаргахаар хангалттай хөнгөн, бат бөх болдог.

бүх зураг ©ORA

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү