Архитектурын фирм Aedas Хятадын Жухай хотод сүндэрлэх луунаас сэдэвлэсэн барилгын планыг танилцууллаа.
Голф ресорт, парк, эрэг хавийн арлуудаараа алдартай Жухай хотод ‘Жухай Хенкин Төв Байрны Комплекс’-ийн хоёрдугаар шат болон баригдах шинэ барилгыг Хятадын домогт гардаг луунаас сэдэвлэсэн байна.
Aedas-ын гаргасан планд хоёр өндөр тауэрыг жижиг банкет барилгаар холбосон байгаа нь хоёр луу сувдны араас хөөж буйг илэрхийлжээ. Эртний Хятадын домогт энэ зураглал сайныг бас аз жаргалыг билэгддэг.