“АСТАНА ЭКСПО”-2017-д манай улс тодорхой шалтгааны улмаас оролцохгүй болсон. Экспо дахь манай улсын павилионы загварыг Худалдаа, аж үйлдвэрийн танхимын захиалгаар ЭН ЭЙ ПИ групп гаргасан ба тэд интериорын төслийг бүтнээр нь танилцуулжээ.
Монголчуудын эрчим хүчний зохицуулалт сэдэвт павилионы тухай тэд “Тулгуур бүхий цэгийн шалны хэсэгт мэдрэгч байх ба тухайн цэгт заасан тооноос олон хүн цугласан тохиолдолд тус цэгийн үзвэр, дүрс бичлэг, гэрэл бүдгэрнэ. Энэ үед зочид дараагийн гэрэлтэй цэгийг зорих бөгөөд хүн цөөрмөгц гэрэл болон бусад элементүүд хэвийн байдалдаа шилжинэ.” гэж тайлбарласан байв.
Түүнчлэн "Монгол гэрийн тооно нь нар, гэрэл гэгээ, тэнгэрийг билэгдэхээс гадна агаарын урсгал, дотоод уур амьсгалыг зохицуулах хэрэгсэл тул орхигдуулж үл болох элемент учир танхимыг тэнгэр өөд задгай мэт байхаар шийдэв." гэсэн байв.