Колумбын Богота хотын иргэн Хосе Алберто Гүтиеррез классик роман Анна Каренинаг хогийн саван дотроос олжээ. Тэр цагаас хойш тэр гэрийнхээ шалан дээр хогон дотроос олдсон 25.000 ном овоолжээ. “Тэр ном намайг өөрчилсөн.” ба тийм учраас ном бол түүний хувьд найдварын билэг тэмдэг.
“Маш олон хүмүүс намайг шоолдог байлаа. Миний төслийг мэдээд инээдэг байсан. Гэтэл одоо 20 жилийн дараа тэд гайхширч байна даа,” гэж Хосе дурсжээ.
55 настай Хосе Алберто Гүтиеррезийн номын сан олон нийтэд нээлттэй ба түүний цуглуулга арвижих тусмаа нэр алдар нь ч бас түгжээ. Хосегийн цуглуулгыг шоолдог байсан жолоочид ч одоо хогон дундаас олсон номоо түүнд авчирдаг болсон.
Гүтиеррезийн гэр номоор дүүрсэн учраас тэр заримыг нь хотын номын сангүй ядуу буурай хэсгүүд рүү явуулж байна. “Бид ном явуулах тусам, буцаад илүү олон ном ирдэг,” гэж тэр BBC-д хэлсэн байв.
Номын Эзэн гэж нэрлэгдсэн энэ хүндэт эрхэм удахгүй ахлах сургуулийн төгсөлтийн шалгалтаа хоёр дахь удаагаа өгөх гэж байгаа.